Попера чиглэлийн шинэ залуу хамтлаг CONSONANS - GRANADA - Best Music Blog Of "E Like It Awards -2010"

Wednesday, January 28, 2015

Попера чиглэлийн шинэ залуу хамтлаг CONSONANS - GRANADA

Попера чиглэлийн уран бүтээл туурвидаг хамтлаг Монголд маань маш цөөхөн байдаг. Тэгвэл ХБК-ийн дуурийн дуу дуулаачдын ангийг төгссөн 3 залуус нэгдэн "CONSONANS" нэртэй хамтлаг байгуулсан байна. Байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч тэд 2015 онд өөрсдийн бие даасан цомгоо гаргахаар төлөвлөөд зогсохгүй Энрико карузо-ийн дурсгалд зориулсан “Карузо”, Испанийн алдарт хөгжмийн зохиолч Агустин Ларагийн "Гранада" дууг амилуулан сонсогч фенүүддээ хүргээд байна. CONSONANS хамтлаг саяхан ОХУ-ын холбооны соёлын  яамын төсөл Северо Байкальский хотод зохиогдсон Олон улсын  VI-р  фестивальд амжилттай оролцоод ирсэн юм.


Post a Comment