Westlife хамтлагийн дуучин Shane Filan шинэ цомгийнхоо хамт эргэн ирлээ - Best Music Blog Of "E Like It Awards -2010"

Tuesday, November 5, 2013

Westlife хамтлагийн дуучин Shane Filan шинэ цомгийнхоо хамт эргэн ирлээ

Иреландаас гаралтай Westlife хамтлагийн гоцлол дуучин Shane Filan шинэ цомгийнхоо хамт эргэн ирлээ. Тэрээр 12-р сард өөрийн "You & Me" цомгоо гаргахаа албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд тус цомгийн тэргүүн дуу болох "Everything to Me" дуу нь аль хэдийнээ хит болоод эхэллээ. Тус дууны үгийг Shane Filan, Nick Atkinson, Tom Wilding нар хамтран бичсэн бол Martin Terefe продюсераар ажиллажээ. Уг дуу өнөөдрийн байдлаар Иреландын шилдэг дууны чартын 7 мөн UK чартын 14-р байранд шалгараад байна.