Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, September 22, 2015

Hit MGL Song: МУГЖ Б.Сарантуяа - "Сэхүүн салхи" + Дууны үг

Урлагийн алтан тайзнаа 20 гаруй жил од болон гялалзаж, поп хатагтай нэрээр олны танил болсон Поп Дива Б.Сарантуяагийн хит уран бүтээлээс "Сэхүүн салхи" дууг дууны үгийн хамт толилуулж байна. Хүлээн авна уу.


МУГЖ Б.Сарантуяа - "Сэхүүн салхи" дууны үг

Сэхүүн салхи чи хэзээ ирэв
Хичнээн олон жил аялж байна даа
Орчлонг үгүйсгэж өөлсөөр
Гэрт минь дахиад л ирэв үү
Ганц өдөр намайг тайван байлгаач
Уярааж чаддаггүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Хийсгэж чаддаггүй юм бол
Сэхүүн байгаад ч яах билээ
Намрыг зөгнөөгүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Намайг эзэмдэхгүй бол чи хэрэггүй
Тоостой салхи чи хоолой хорсгоно
Барайсан чиний царай хуурай
Цэнгүүн агаарыг хүснэ би
Цэвэр сэтгэлийг хүлээнэ би
Ядахад чи бүлээхэн үлээгээч
Уярааж чаддаггүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Хийсгэж чаддаггүй юм бол
Сэхүүн байгаад ч яах билээ
Намрыг зөгнөөгүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Намайг эзэмдэхгүй бол чи хэрэггүй

0 comments: