Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Thursday, May 14, 2015

MGL Hit Songs: Батболд - Хоёр маргаз уул + Дууны үг

Олон сайхан уран бүтээлүүдээрээ сонсогч олноо байнга баясгаж байдаг дуучин Б.Батболдын хит уран бүтээл "Хоёр маргаз уул" дууг толилуулж байна. Тус дууны үгийг Ц.Лэгдэнжав бичсэн бол аяыг Д.Цэвээнравдан зохиожээ.

Батболд - Хоёр маргаз уул дууны үг              

Бидэртэн шаргалтах элсэн манхан эмжээртээд
Баян нуурын усаа мэлтэлзэн тольдсон
Сэвэлзэх салхина сэрүүн тунгалаг амьсгаатай
Сэрвэлзэн сүүмэлзэх маргаз уул минь ээ

Хулан зээрийн хурд цуцаад талаараа
Хурдан шандаст мориороо хуй салхийг исгэрүүлэх
Давхиж өссөн хослон зэрэглээтэх
Хоёр маргаз уул минь ээ

Ачтай ээжээс минь төрж өссөн нутгийнхаа
Алаг чулуугаар нь айл болж тоглосон
Хүүхэд наснаас минь сэтгэлд уяатай
Хүрэнтэж ганхсан маргаз уул минь ээ

Хулан зээрийн хурд цуцаад талаараа
Хурдан шандаст мориороо хуй салхийг исгэрүүлэх
Давхиж өссөн хослон зэрэглээтэх
Хоёр маргаз уул минь ээ

Шилүүс сусран сүлжин дамжиж үсчсэн
Шүүжин болорын чандмань эрдэнэ гялалзсан
Эцэг өвгөдийн минь бууриар тамгалсан
Их бага хоёр маргаз уул минь ээ

Дахилт x 2
Хулан зээрийн хурд цуцаад талаараа
Хурдан шандаст мориороо хуй салхийг исгэрүүлэх
Давхиж өссөн хослон зэрэглээтэх
Хоёр маргаз уул минь ээ.

0 comments: