Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, April 28, 2015

New MGL Video: 23 жилийн дараа ахин дуулагдаж буй хит уран бүтээл У.Далантай хамт С.Эрдэнэцэцэг - "Сэтгэлийн үг" дуу + Дууны үг

"Сэтгэлийн булаг", "Сэтгэлийн үг" зэрэг олон арван сайхан дууг дуулж олон түмний хайр хүндлэлийг олж авсан дуучид болох МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 04/15-ны өдөр  "Монгол бөхийн өргөө"-нд өөрсдийн бие даасан тоглолтоо маш амжилттай хийлээ. Түүнээс гадна тэд өөрсдийн 23 жилийн өмнө дуулагдаж байсан "Сэтгэлийн үг" дуугаа шинэчлэн дуулж дүрсжүүлсэн нь олны дунд дахин хит болж эхлээд байна. За ингээд шинэ уран бүтээлийг хүлээн авч үзнэ үү.

Vг. Ая. Ганбаатар
МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг - "Сэтгэлийн үг" дууны үг


Замбуулин хорвоогийн наран дор
Захгvй их хөврөх дурлал аа
Учиртайхан төрсөн чи бидэн хоёр оо
Учрахын тавилан заяаж дээ хө

Сайхныг тань харангуутаа дурласан юм
Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм

Хөөтэй хөлстэй хорвоодоо
Хязгааргvй цэцэглэсэн дурлал аа
Хайраараа ханилсан чи бидэн хоёр оо
Ханьсахын тавилан заяаж дээ хө
Дахилт

Амьдын жаргал эдлvvлэх гээд
Амраг чамтайгаа учрахад минь
Азтайхан төрсөн чи бидэн хоёр оо
Амьдрахын тавилан заяаж дээ хө

0 comments: