Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, April 14, 2015

Монгол хит дууны үг: Амина - Зөрүүд хайрын эзэн

Хөгжмийн зохиолч, УГЗ Л.Балхжавын хөгжим, СТА П.Одгэрэлийн шүлэг  Universe Best Songs наадмын шилдэг 25 оролцогчдын нэг дуучин Т.Аминагийн "Зөрүүд хайрын эзэн" дууны үгийг энэ удаад нийтэлж байна. Та бүхэн уг дууг өөрийн дуртай дууны сандаа нэмээрэй.


Амина - Зөрүүд хайрын эзэн дууны үг

Холоос салхи сөрөн яаранхан тэмүүлсэн
Зүүдний цагаан шувуу чи мөн үү
Зөнгөөр хүслээр зүүдээр сэтгэлийг аргамжсан
Зөрүүд хайрын эзэн чи мөн үү

Намайг чамтай учруулах гэж
Намар цагийн навчис хийслээ
Хайраар жигүүр ургуулж
Хайлан урсах цасны хамгийн зөөлөн ширхэг
Хацар дээр минь сормуус дээр минь тодрон буулаа

Гуниггүй цагаахан цасхан шиг
Эдгээж би чамайг дуулая
Харанхуй үдшийн гүнд
Харцыг чинь ширтэн би хайрлая
Халуухан дурлал минь чи мөн үү

Цантах цонхны цаанаас инээдийг бэлгэлсэн
Мандах нарны цацраг чи мөн үү
Холдоод мартаад буцхад хагдарч унаагүй
Хүйтэн жавар хургах цэцэг мөн үү

Суурьхан чамайг сануулах гэж
Сар намайг даган мишээнэ
Догдлол хайрыг мэдрүүлж
Бороо сэмхэн шивэрч
Бодол чамайг дагна
Хаашаа ч юм бэ салхи намайг чамруу хөтлөнө

Гуниггүй цагаахан цасхан шиг
Эдгээж би чамайг дуулая
Харанхуй үдшийн гүнд
Харцыг чинь ширтэн би хайрлая
Халуухан дурлал минь чи мөн үү

0 comments: