Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Thursday, February 26, 2015

New MGL Video: Дуучин МУСТА С.Бичүү - “Сарнай цэцэг”

Төрийн шагналт З.Хангалын ая, Ш.Шижинбатын үг МУСТА дуучин С.Бичүү-гийн шинэ уран бүтээл “Сарнай цэцэг” дууны клипийг хүлээн авч үзнэ үү.

“Сарнай цэцэг” дууны үг:
Сарны нарны гэрэлд
Саатан мишээсээр байгаад
Сайхан сарнай алжааж
Салхи минь түүнийг энхрийлээч

Хүүхэд эрвээхэй хоёртой
Хөгжин тоглосоор байгаад
Хөөрхөн сарнай алжааж
Хөнгөн салхи минь түүнийг бүүвэйлээч

Баярын наадмын жагсаалд
Баясан цэнгэсээр яваад
Сарнай цэцэгхэн алжааж
Салхи минь түүнийг илбээч дээ

Сайныг энхрий ерөөж
Сайхан дэлбээгээ дэлгээд
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч

0 comments: