Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Friday, February 13, 2015

Таны заавал сонсох гоё дуунууд Цуврал:1

Блогийн хэрэглэгчиддээ зориулаад дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд хит болж, олон танигдсан дуунуудыг цувралаар танилцуулж байхаар боллоо. Та бүхэн энэхүү жагсаалтанд багтсан дуунуудыг заавал сонсоорой. Үнэхээр гоё дуунууд байх болно.
Таны заавал сонсох гоё дуунууд Цуврал:1

1. Shakira ft Magic - Cut Me Deep
Колумбын дуучин Shakira-н 2014 оны 3-р сарын 21-ний өдөр гаргасан бие даасан 10 дахь цомог болох "Shakira " цомогт багтсан "Cut Me Deep" дууг толилуулж байна. Тэрээр уг дуугаа Канадын  reggae урсгалын төлөөлөгч Magic! хамтлагтай хамтран дуулжээ.

 2. Avril Lavigne - Give You What You Like
Уг дууны анхны хувилбар нь  Avril Lavign-н 2013 онд гаргасан "Avril Lavigne" цомогт нь багтаж байв. Гэхдээ дуучин  маань тус дуугаа шинэчлэн дуулж 2015 онд сингл хэлбэрээр гаргахаар төлөвлөсөн байсан төлөвлөгөөгөө цуцалжээ. Ямартай ч энэхүү дуу цахим ертөнцөд хит болж эхлээд байна.
 
3. Maroon 5 - Sugar
 Maroon 5 хамтлагийн 5 дахь бие даасан "V" цомогт багтаж буй "Sugar" дуу нь сүүлийн үед цахим ертөнцөд шуугиан тариад байгаа. Учир нь тус дууны клипний зохиомж шийдэл нь их өвөрмөц байдлаар хийгдсэн бөгөөд энэ дуу нь аль хэдийнээ олон сая удаа үзсэн шилдэг клип болоод байна.

4. Ellie Goulding - Love Me Like You Do
Fifty Shades of Grey (2015) киноны дуу Английн дуучин Ellie Goulding-н шинэ уран бүтээл "Love Me Like You Do" дууг хүлээн авч сонсоно уу. Тус дууны үгийг Max Martin, Savan Kotecha, Ilya Salmanzadeh, Ali Payami, Tove Lo нар зохиосон бол Martin , Payami нарын хүмүүс продюсераар ажиллажээ. Уг уран бүтээл тус киноны дууны цомгийн 2 дахь сингл болж багтжээ.

5. Avicii - The Nights
Шведийн DJ, продюсер  Avicii-н шинэ уран бүтээл "The Nights". 2014 оны 12-р сарын 1-нд нээлтээ хийсэн тус уран бүтээл Billboard-н Twitter Trending 140 чартыг тэргүүлээд байна.

0 comments: