Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Friday, January 16, 2015

Сая давсан сонсогчтой Монгол Клип: Outlaw хамт Хишигдалай - Хайр яагаад + Дууны үг

Outlaw хамтлаг мөн Universe Best Songs наадмын шилдэг оролцогч  Хишигдалай нарын хамтран дуулсан "Хайр Яагаад" дуу сая давсан сонсогчтой монгол дууны нэг болсон байна. Хүлээн авч үзнэ үү.
Outlaw хамт Хишигдалай - Хайр яагаад Дууны үг

Сайхан хайр гэж байдаг юм бол
Санаандгүй учирна харгуй зам дээр
Салаа замыг эргүүлж чадах хүчтэй
Саваагүй зандаа би зөтлөгджээ

Хүсэл гэдэг бүхнээс хүчтэй
Хүлээж тэгээд хайр минь хатууг мэдэрдэг
Алдаж байж бүхнийг бид ухаардаг ч
Амьдрал ахиж зөвхөн чамруу хөтөлдөг

Хайр яагаад Хайр яагаад Хайр яагаад Хайр яагаад Хайр яагаад

Дахилт:
Хайр яагаад хагацлын өмнө мөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиад хэзээч ирэхгүй
Агуу хайр байсаныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхээд
Хэсэгтээ тэр ганцаардлын мананд төөрч
Хэзээч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл

Тааралдах ёстой хүмүүс тааралдана хэзээч хаана ч хамаагүй
Таарахгүйгээ хүрвэл нэг орц байр байгаад л таарахгүй
Тэгвээр юманд учир суманд гэчир битгий яар
Учирах цагтаа учирна
Хуучрах цагтаа хамт хуучирна
Яасан шаналах дуртай юм
Яасан хагацах дуртай юм
Ямар ч байсан бүхнийг ухааруулсан хайрыг жинхэн дурлал гэдэг
Учирсан цагтаал түүнийгээ жинхэн учирлаа ярь
Учирлаа хуучирлаа л гэж бүү сана үргэлж шинээр нь хар
Нэг хаалга хаагдлаа гээд нөгөөх нь онгойж л байдаг
Нэг хагацал үзлээ гээд шинэхэн учирал хүлээж байдаг
Энэ хайраас үргэж сайн сайхныг чи авах ёстой
Энэ бүхний эцэст зовох ёсгүй чи давах ёстой
Амьдралын чинь өдөр бүрийг аль нэгэн номын хуудас гэе
Аз жаргал баяр хөөрөөр түүнийг алаглуулан будия
Алга урагдсан хуудас бүхнийг өнгөрсөнд нь үлдээе
Асар холд гэрэлтэх нарыг ойртуулия бусдыг нь үүрд гээе

Дахилт:
Хайр яагаад хагацлын өмнө мөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиад хэзээч ирэхгүй
Агуу хайр байсаныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхээд
Хэсэгтээ тэр ганцаардлын мананд төөрч
Хэзээч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл

Хязгааргүй хүслээр би жигүүрлээд
Хэний ч хүрээгүй оргилруу тэмүүлсээр
Хэнд ч ирээгүй хайрын нууц зөвхөн минийх байхыг хүснэ
Алдаж эндэхийн учирыг би чамаас таньж
Аргадаж энхрийхэд одоо бүх юм ард

Нэг л удаа би хайр гэдгийг таньж
Аз жаргал гээдгийг чамаар төсөөлж
Амьдралд ахиж хөл нийлүүлж
Алхаж явхад гадаа хүйтэн
Гар минь хоосон
Ганцаараа хаачихаа мэдэхгүй (хаачихаа мэдэхгүй )

Хайртай шүү гэсэн харцанд чинь мансуурж
Хамт үргэлж байх юм шиг бүхнийг хамт төсөөлж
Явсан цаг саяхан
Яасан бэ хаачсан
Ямар ч байсан бүх зүйл ард үлдсэн нэгэнт өнгөрсөн

Дахилт:
Хайр яагаад хагацлын өмнө мөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиад хэзээч ирэхгүй
Агуу хайр байсаныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхээд
Хэсэгтээ тэр ганцаардлын мананд төөрч
Хэзээч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл

Хайр яагаад хагацлын өмнө мөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиад хэзээч ирэхгүй
Агуу хайр байсаныг тэр мэдээгүй

0 comments: