Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Wednesday, January 28, 2015

Баяртай Demis Roussos. Бид үргэлж чамтай хамт байх болноо

      Европ төдийгүй дэлхий дахинаа уянгалаг сайхан хоолойгоороо танигдсан Грекийн алдарт дуучин Demis Roussos 2015 оны 01-р сарын 25-ны өдөр буюу 68 насандаа таалал төгслөө. Түүний нэр хүнд 1970-1980 оны хооронд хамгийн оргилд хүрсэн бөгөөд дэлхий дахинаа 60 сая гаруй хувиар өөрийн уран бүтээлүүдээ борлуулж чадсан шилдэг уран бүтээлч юм. Түүний 1973 онд гаргасан "Good bye, my love good bye” дуу нь өнөөдрийг хүртэл эгшиглэж, бүх цаг үеийн хамгийн шилдэг хайрын дууны тоонд байнга багтсаар байгаа нь түүнийг ямар алдартай хүн байсныг тодотгож байна. Үүнээс гадна түүний "Forever and Ever," ''My Friend The Wind," ''Velvet Mornings," ''Someday Somewhere," "Lovely Lady Of Arcadia." зэрэг дуунууд нь асар их амжилтыг дагуулж чаджээ. Хэдийгээр дуучин маань энэ хорвоогоос холдон одсон ч гэлээ түүний гаргасан олон арван шилдэг дуунууд нь бид бүгдийн сэтгэлд үргэлж хоногшсоор байх болноо.
Баяртай Demis Roussos. Бид үргэлж чамтай хамт байх болноо

0 comments: