Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Monday, January 12, 2015

Сая давсан сонсогчтой Монгол Клип: Маргад хамт Нараа - Чамаас би асууя + Дууны үг

Сая давсан сонсогчтой Монгол дууны клип булангаараа энэ удаад Маргад, Нараа нарын хамтын уран бүтээл Камертон хамтлагийн "Чамаас би асууя" дууны Cover хувилбарыг хүргэж байна. Энэхүү уран бүтээл нь Монголын хамгийн шилдэг хит Cover бүтээл болоод зогсохгүй, Монголын сая давсан сонсогчтой хамгийн анхны  Cover бүтээл болсон байна.

Камертон - Чамаас би асууя дууны үг

Нэг охинтой би олонтой удаа дайралдсан
Тэр болгонд би яахаа мэдэхгүй сандардаг байсан
Харин нэг өдөр танилцах аз завшаан надад тохиолдсон
Тэр бол чи
Чамайг би анх хараад сэтгэлдээ дүрийг чинь хадгалсан
Тэр үед мэдээж чамайг маш олон хүн хардаг байсан
Гэхдээ би чамд хэлье чи миний анхных байсан

Бид анх танилцсан тэр өдөр их салхитай байсан
Тэгэхэд утасныхаа дугаарыг надад өгсөн
Маргааш нь түүний утасруу нь залгаад
Хоёулаа өнөөдөр уулзах уу гэж асуусан
Тэгье тэгэхдээ дараа гэж миний урмыг хугалсан
Дахиад хэд хоногыг би хүлээх болсон
Найзууддаа харин түүний тухай хэлэхэд
Яасан их зантай охин юм бэ гэсэн
Харин удалгүй чи надруу яриад
Чамтай уулзмаар байна гэж надад хэлсэн
Дотроо түүнийг их гайхаж байсан ч
Дуртай нь аргагүй би яваад очсон
Намайг очиход чи дур булаам байсан
Тэр л харцанд чинь би итгээд
Үргэлж түүнд ховсдуулах болсон

Чамд би хэлье би чамд итгэсэн
Чамд би хэлье би чамд дурласан
Харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Бараг даармаар хүйтэн болчихсон
Чамд би хэлье би чамд итгэсэн
Чамд би хэлье би чамд дурласан
Харин зан чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Үргэлж надад уурлах болсон

Чамайг явсан тэр өдөр их бороотой байсан
Чи бороон дундуур ороод замхраад алга болсон
Би тэр борооноос чиний орох замыг
Үерийн усаар хааж өгөөч гэж гуйсан
Тэр үед чамайг надруу харах болов уу гэж
Би дэндүү дэндүү дэндүү горьдсон
Хэрвээ чи надруу тэгэхэд харсан бол би
Аль болох өрөвдмөөр царай гаргах байсан

Гэхдээ гол учир нь энд байгаа юм биш
Юу болоод байгааг нэг л ойлгохгүй байна
Ойрын үед чи нэг ондоо болоод
Орон дотроо хүртэл удаан хөрвөөдөг болсон
Тэр үед би унтсан юм шиг мөртлөө сэрүүн байдаг байсан
Чамайг юу бодож байгаа юм бол гэж гайхдаг байсан
Дуудаж босгоод маргалдмаар байдаг байсан ч
Маргааш чамайг өөр болно гэж найддаг байсан

Чамд би хэлье би чамд итгэсэн
Чамд би хэлье би чамд дурласан
Харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Бараг даармаар хүйтэн болчихсон
Чамд би хэлье би чамд итгэсэн
Чамд би хэлье би чамд дурласан
Харин зан чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Үргэлж надад уурлах болсон

Эргээд наашаа хараач
Эрхэлж наддаа ирээч
Эхнээс нь хоёулаа бүгдийг
Шинээр дахиад эхэлье
Өнгөрсөн бүхнийг мартан
Халуун янагийн үнсэлтээ наддаа өгөөч
Чамдаа итгэсэн

Харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Бараг даармаар хүйтэн болчихсон
Чамд би хэлье би чамд хайрласан
Чамд би хэлье би чамд биширсэн
Харин зан чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Үргэлж надад уурлах болсон

0 comments: