Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Monday, January 12, 2015

Сая давсан сонсогчтой Монгол Клип: Дандий - 27 Би хайртай + Дууны үг

Хамгийн олон сонсогчтой Hip Hop уран бүтээлүүдийн нэг болох Дандий - 27 дууг сая давсан Монгол дууны клип булангаараа онцолж байна. “Ванкүүш” хамтлагийн реппэр Д.Дандий 2014 онд өөрийн бие даасан тоглолтоо хийсэн төдийгүй “Опозит”, А.Хишигдалай зэрэг уран бүтээлчидтэй хамтран хэд хэдэн хит уран бүтээл төрүүлжээ.

Дандий - 27 Би хайртай дууны үг

Харанхуй шөнийн хаа нэгтээ
Хаа нэгтээ харж байна уу?
Энд нэг цонх ганцаараа гэрэлтэй
Хамтдаа байсан сайхан тэр л дурсамжууд
Хацраа нааж авхуулсан бидний гэрэл зургууд
Хайртай гэж би чамдаа хэлэхдээ
Хагацахгүй гэж тохирсон биздээ эхлэхдээ
Харин одоо хаана байна бидний амлалтууд
Хаяж одоод салаа замаар ганцаараа алхах уу?
Үгүй ээ,Би чадахгүй үлгэр дөнгөж эхэлжийн
Үүр цайхад үлгэр үргэлж сайхан төгсөнө хүлээжий
Үнэндээ алдаагүй байж чадаагүй байсан арчаагүй
Үгүйлэх сэтгэлээс урсах нулимсыг чинь арчаагүй
Унаж босож уйлаж дуулаж юуюуг үзэв дээ хоёулаа
Ухаантай шүү дээ чи минь, Харин би чинь тэнэг байлаа
Эргээд харахад бидэнд юу ч алга хэмээн бүү хэлээрэй
Энд хүртэл хамт байсан бие биедээ үнэнч сэтгэлээрээ
Хамт байсан мөчүүд хамгийн үнэтэй дурсамж надаа лав
Хамгийн гол нь тэвчээр юм байна хайраа сургамж надаас ав
Хоёр жил гэдэг чинь ердөө хоосон тоо юм гэж үү дээ?
Хол байхдаа бие биенээ санаж үгүйлээд бид хэцүүднэ
Бүх юм хурдан болж өнгөрсөн, Бид аоёр шийдсэн бүрмөсөн
Бусдын үзээгүйг туулж гаталсан, баталсан, амлалт өгсөн
Хэнд нь ч хэлж болохгүй нууц бидэнд байгаа хайраа тиймээ?
Хэцүү үед нь хажууд нь байгаагүй гомдооно гэргийгээ
Тулгарсан асуултуудыг, асуудлуудыг туулаад гарсан
Тэнгэр лүү дүүлэн нисье гэж төд удалгүй дуу гарсан
Хэнд хэрэгтэй юм алдар хүнд хэнд ч хэрэггүй алт бас мөнгө
Хэдэн мянган бүсгүйчүүдээс сонгож авсан хайр минь мөн
Хэрийн хосуудад байхгүй жирийн бус мэдрэмжээ
Хэрүүл уруул биш эрүүл саруул бас үнэнчээр
Эзэгтэй минь эгзэгтэй мөчүүдэд чинь хаяж явж байсан бол
Эргээд намайг тэгсэн бол эсэргээрээ би яаж байсан бол

ДХ:Тэнгэр лүү хоёулаа дүүлэн нисье
     Хайртынхаа энгэр лүү яаран гүйсийн би чинийхээ гэр лүү
     Бүхнээс илүү гэж бич чамдаа чин үнэнгээ хэллүү
     Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнээ/2/

Зүрхийг минь эмчлээч санжийнуу?
Зүүдэлдэг болхоороо, бодхоороо чамдаа сайн ч юм уу?
Гэж би эргэлзээгүй итгэлтэй бүр эргэж буцаагүй
Ганцхан чамдаа өгсөн хайр минь зах хязгааргүй бас хугацаагүй
Тас харанхуй шөнөөр танай гэрийн гадаа хүлээнэ
Тайван байж чадахгүй чамруугаа би яаран тэмүүлнэ
Таван минут хамт байхын тулд тал дээгүүр би гишгэсэн
Төрсөн өдрийн чинь төлөө тэртээгээс гэртээ нисэж ирсэн
Чамайг эзгүйд галзуураад халуураад би бас шаналсан
Чи санаж байна уу тэр шөнийг тэвчээрийг минь шалгасан
Мэдлэг дутлаа гэж намайг худлаа гэж уурлаж хөөж туусан
Мэдэхгүй зүйл олон байгаа шүүдээ шумбаа угаасаа
Уурлаж бухимдаад ухаангүй зан гаргах тоолондоо
Уучлаарай гээд ирэх бүрт чинь горьдоно одоо болно доо
Үстэнэ зодно цохино үүр цайтал би болно нүд хальтармаар
Үүний чинь хариуд би үг цуглуулна чулуудна хэл хальтармаар
Шөнө өдөргүй хорлогдох холбогдох чиний тэр найзуудаас
Санаа зовно сэтгэл өвдөнө хов живнээс хөрш айлуудаас
Хэл амнаас хол байлгахын тулд хир халдаахгүйн тулд эвлэрч
Хийгээгүйг хийсэн болгож хийснийг чинь үгүйсгэж цэвэрлэж
Амьдарлаа би чамлаагүй ажилаа тараад чам руу гүйнэ
Алдааг чинь би уучилдаг байсан муу нэрийг өөрөө зүүнэ
Зүгээр чиний хэлснээр дассан хүн ийм байдаг юм уу хайр биш үү
Зүрх рүү минь зүү зооход одоо бодоход хүртэл аймаар байна шүү

ДХ: Чинийхээ хайранд умбаад улам гүнзгий шумбаад
      Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
      Хорвоо чи минь наддаа ганц л юм байна
      Хоёулаа зөвхөн бие биедээ заяасан хосууд юм байна

Тэнгэрт тулсан хэрэг мандаавч энгэртээ наан өмөөрнө
Тээгэлдээд эргэлдээд байвал алж хаяна би бөөнөөр нь
Замын урд хойноос бие бие рүүгээ гэр лүүгээ яаран гүйгээд
Заавал сайн сайхнаар төсөөлнө төлөвлнө бид ирээдүйгээ
Ийм болсон би бүх зүйлээ хоёр хүнээр төлөвлөнө
Эхнэр чинийхээ төлөө би эд эс бүхнээ хөдөлгөнө
Ийм болсон би эрүүл саруул амьдралыг сонгож яваа
Эцсийн ацаст энэ бүхэн минь эмэгтэй таны гавьяа
Ийм болсон би өөр охидуудаас харшилтай ажилтай
Ийм болсон өдөр шөнөгүй завгүй ажилдаг амжилттай
Идэж уухаас идээ будаанаас тэр зугаа цэнгээнээс
Ийм болсон тэр бүгдээс би холдож одсон аль хэзээнээс
Чиний л өмнө би дандаа болдог бүүр жижигхэн бүр иймхэн
Чин сэтгэлээсээ дуулна уул нь байгаагүй ийм хүн
Чинийхээ л өмнө бүхнийг мартана орхино алдар нэр хүнд
Чи минь намайгаа уучлаарай муу ч гэсэн би чинь эр хүн
Хамгийн сайхан гэсэн бүгдийг чамдаа би харамгүй өгч
Хайраа дутуу байгаа биз дээ одоо ганцхан хуримын бөгж
Хэдий бүгдийг хаасан ч гэсэн харж байгаа чи мэдэж байгаа
Хүүхэлдэйн киногоо үзээд шар шоколадаа идэж байгаа
Ертөнцөд хамгийн жаргалтай болдог зэрэгцээд суухаараа
Ердөөс үгэнд ордоггүй шүү битгий нүдээ нухаарай
Энэ бүхнийг эргээд харахад жирийн найзууд бид мөн үү
Эндүүрээд хэлсэн байлгүй итгэхгүй байна тэр үнэн үү

ДХ:Чи бидний ирээдүй хараахан энд ирээгүй
     Чи бид хоёр хоёулаа мөдхөн болно гурвуулаа
     Дөрөв тавуулаа хайраа намайг хөтлөн дагуулаа
     Дандийгийн тал нь чамд байгаа тиймээс дууг минь даган дуулаа /2/

    Тэнгэр лүү хоёулаа дүүлэн нисье
     Хайртынхаа энгэр лүү яаран гүйсийн би чинийхээ гэр лүү
     Бүхнээс илүү гэж бич чамдаа чин үнэнгээ хэллүү
     Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнээ
      Чинийхээ хайранд умбаад улам гүнзгий шумбаад
      Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
      Хорвоо чи минь наддаа ганц л юм байна
      Хоёулаа зөвхөн бие биедээ заяасан хосууд юм байна

0 comments: