Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Saturday, January 3, 2015

2014 оны хамгийн борлуулалттай цомгоор Taylor Swift уу эсвэл Frozen цомог шалгарав уу?

Nielsen Music-с 2014 оны хамгийн шилдэг борлуулалттай цомгийг шалгаруулсан байна. Тэрээр 2013 оны 12-р сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд зарагдсан цомгуудаас шалгаруулалт хийжээ. Хамгийн гайхалтай нь шалгаруулалтын хамгийн сүүлийн 7 хоногт бүх таамаглал өөрөөр эргэжээ. Учир нь шалгаруулалтын дүн гарахаас 7 хоногийн өмнө Nielsen Music-с 2014 оны хамгийн борлуулалттай цомгийн жагсаалтыг Frozen цомог тэргүүлэх нь тодорхой болж байна гэсэн мэдээллийг олон нийтэд цацжээ. Тэр үед Frozen цомог нийт 3.46 сая хувь борлогдсон байсан бол Taylor Swift-н 1989 цомог 3.34 сая хувь борлогдсон үзүүлэлттэй байжээ. Гэвч шалгаруулалтын сүүлийн хугацаа болоход бүх зүйл эсрэгээр эргэж Taylor Swift-н 1989 цомог 3.66 сая хувь борлогдож, нийт 3.53 сая борлогдоод байсан  Frozen цомгийг бут нэргэжээ. Taylor Swift 2014 онд үнэхээр их амжилтыг гаргаж чадлаа.

0 comments: