Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Thursday, December 18, 2014

Iggy Azalea 2014 оны Google-н хайлтын системийг тэргүүллээ

Iggy Azalea-н хувьд 2014 он бол тэр чигтээ гайхамшиг, ер бусын байсан. 1990 оны 6-р сарын 7-ны өдөр төрсөн энэ залуухан бүсгүй 2014 онд дэлхийн хамгийн нэртэй, алдартай дуучдын тоонд ортлоо үнэмлэхүй амжилтуудыг тогтоож чаджээ. Iggy Azalea нэрээр гарч ирсэн уг дуучны маань жинхэнэ нэрийг Amethyst Amelia Kelly гэдэг бөгөөд түүний дуу хөгжмийн гараа 2011 оноос эхэлжээ. Тэрээр 2011 онд хамгийн анхны "Pu$$y", "Two Times" дуунуудаа гаргаж, 2012 оноос реппэр T.I-тай хамтран уран бүтээлүүдээ хийж байжээ. Гэхдээ энэ бүхэн түүнд хангалттай нэр хүндийг авчирч чадаагүй. Тэгвэл 2014 оны 04-р сарын 21-ний өдөр худалдаанд гарсан "The New Classic" анхны бие даасан цомог нь түүнийг дэлхийн хэмжээний од болгосон байна. Цомогт багтсан "Work", "Bounce", "Change Your Life" (featuring T.I.),  "Fancy" (featuring Charli XCX) зэрэг 4 сингл нь удаа дараалан хит болж U.S. Billboard Hot 100 чартуудыг тэргүүлж, Iggy Azalea Hot 100 чартыг тэргүүлсэн дэлхийн 4 дэх эмэгтэй раппер гэсэн цолыг хүртжээ. Тэгвэл 2014 оны Google-н хайлтын системээр хамгийн их хайгдсан хүнээр мөн Iggy Azalea тодорч, хамгийн их хайсан шилдэг 10 дууны дунд түүний "Fancy", "Bang Bang Bang" дуунууд нь мөн багтжээ. За ингээд Google хайлтаар хамгийн их хайгдсан уран бүтээлчид, дуу, фестивалын талаарх жагсаалтыг сонирхуулъя.

0 comments: