Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Monday, December 8, 2014

Сая давсан сонсогчтой Монгол клип: СТА дуучин Банзрагч, Бурмаа, Мөнхбат - Миний ардын сэтгэл цагаан

 СТА дуучин Банзрагч, Бурмаа, Мөнхбат нарын хамтран дуулсан "Миний ардын сэтгэл цагаан" дууны клипыг Youtube сайт дээр 1 саяас илүү удаа сонссон үзүүлэлтээр энэхүү буланд нийтлэгдэж байна.  Ш. Сvрэнжавын үг, Ш. Эрдэнэбатын ая тус дууны клип зохиолын дууны сая давсан сонсогчтой 2 дахь клип болж байна. Үүнээс өмнө та бүхэнд сая давсан сонсогчтой "Хар Хархан Харц" дууны клипийг толилуулж байсан билээ. Та бүхэндээ зориулж тус дууны үгийг нийтэлсэн тул дууны урын сангаа нэг дуугаар нэмээрэй. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.

Миний ардын сэтгэл цагаан дууны үг

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр нь анхилам

Миний ардын үйлс өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр

0 comments: