Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, November 11, 2014

Сая давсан сонсогчтой Монгол клип: D45 - Хайртдаа

Монголын хөгжмийн урлагт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар уйгагүй хөдөлмөрлөж байгаа хамтлагийн нэг бол яахын аргагүй "D45" хамтлаг. Тэрээр олон сайхан уран бүтээлүүд гаргасан нь бүгд л хит болж олон мянган залуусын сонсох дуртай дуунуудын нэг болоод байгаа. Тэгвэл "Эрхэс" студийн хамт олноор клипийг нь хийлгэсэн мөн өөрсдийнх зохиосон "Хайртдаа" дууны клипийг Youtube сайт дээр 1 саяас дээш удаа үзсэн амжилтаар манай блогийн энэхүү нийтлэлийн эзэн болж байна.
D45 - Хайртдаа дууны үг

Хааяа чи ганцаардаж үзсэн үү?
Хааяа намайг нэг ч гэсэн санав уу?
Хааяа чи энэ хайрандаа харамсаж үгүйсгээд
Хүйтэн хөнжилд хэн нэгнийг үгүйлсэн үү?

Хэзээ зэрэг цохилох вэ зүрх чинь, хэлээч надад
Хэзээ дуудаж болох вэ үнэнээсээ хайрыг
Хэн хүний өмнө бардам цуг алхаад
Хэзээ биелэх болдоо бидний бяцхан мөрөөдөл

  Хариулт үл олдох энэ хайрандаа би
  Харамсаж хэзээ ч орхиогүй ээ
  Дэр нойтон хоносон шөнө бүрийгээ би
  Дан ганц хайраар чинь нөхүүлнэ ээ

Хайртай гэж хэлдэг хирнээ намайг яагаад ойлгодоггүй юм бэ?
Хэрүүл хийх тоолонд яагаад чимээгүй болж болдоггүй юм бэ?
Өмнөөс чинь аргадаж хэлэх үг яагаад сонсдоггүй юм бэ?
Хайраа чи яагаад надад ярих боломж олгодоггүй юм бэ?
Нэгнээ сонсох хэрэгтэй гэж яагаад огт боддоггүй юм бэ?
Хүнийг ингэж хэлэхдээ яагаад зоргоор орилдог юм бэ?
Чи бид хоёрыг харах бусдаас яагаад санаа зовдоггүйн юм бэ?
Яаж чи тэгж бодоод яагаад чи ойлгодоггүй юм бэ?
Бодолгүй болгоомжгүй хэлсэн үгнээс минь өө хайж
Болж өнгөрсөн бүхэнд чи, чи л буруутай гэж дайрч
Арай дэндэж байна чиний бодлогогүй үгс надад
Ингэж намайг доромжлох сайхан байдаг гэж үү чамд
Эцэст нь заавал намайг ийм байдалд чи хүргэнэ
Яг л чам шиг галзуу хүн шиг би чамтай харьцана
Уурандаа хэлсэн миний хэдэн үгэнд чи гэтэл уйлна
Би л буруутан болж энэ хэрүүлийн гайг үүрнэ

  Хариулт үл олдох энэ хайрандаа би
  Харамсаж хэзээ ч орхиогүй ээ
  Дэр нойтон хоносон шөнө бүрийгээ би
  Дан ганц хайраар чинь нөхүүлнэ ээ

Хэнээс ч илүү намайг ойлгож хайрлах ёстой хүн бол чи
Өөр хэнтэй хуваалцах гээв энэ хайраа надаас салаад чи
Өнгөрсөн дурсамж, хамт байсан мөч алдаа болж хувирах уу?
Хаа нэгтээ таарвал хожим нь надтай чи дуугарах уу?
Чи хүмүүст зөвлөдөг шигээ ухаалаг байгаач тэх үү?
Өөрийнхөө бурууг олж хардаггүйг чинь тэгээд тэнэг гэх үү?
Уурласан үедээ үгнээс минь чи дандаа зөрдөг юм чинь
Өөртөө байгаа мөнгөөрөө тасартлаа ууж ч мэднэ чи

Хэзээ зэрэг цохилох вэ зүрх чинь, хэлээч надад
Хэзээ дуудаж болох вэ үнэнээсээ хайрыг
Хэн хүний өмнө бардам цуг алхаад
Хэзээ биелэх болдоо бидний бяцхан мөрөөдөл

  Хариулт үл олдох энэ хайрандаа би
  Харамсаж хэзээ ч орхиогүй ээ
  Дэр нойтон хоносон шөнө бүрийгээ би
  Дан ганц хайраар чинь нөхүүлнэ ээ

Хичнээн шаналсан ч хэрэггүй гэж найзууд чинь хэлнэ
Ярих хэрэггүй энэ бүхэнд буруутай хэн хэн нь
Бид хоёрын асуудлыг хөндлөнгийн хүмүүс шийдэхгүй
Сонссоноороо л хүн төсөөлж яг юу болсныг тэд мэдэхгүй
Эрчүүд угаасаа ийм гэж хамаагүй ярьж болохгүй байх
Эмэгтэй хүнийг хайрлаж амьдрал зохиодог хүмүүс байна
Уужуу сэтгэл дотроо ихийг бодож явдаг гэдгийг
Ойлгох хэрэгтэй эр хүний дотоод ертөнцийг

0 comments: