Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Monday, November 10, 2014

Дуучин Britney Spears-н шинэ найз залуу болох Charlie Ebersol-н талаарх мэдээлэл

Энэ долоо хоног дуучин Britney Spears-н хувьд үнэхээр гайхамшигтай 7 хоног болж байна. Тэрээр өөрийн шинэхэн найз залуу болох 31 настай зохиолч, продюсер Charlie Ebersol-ыгаа олон нийтэд албан ёсоор танилцуулаад байна. Эдгээр хосууд үнэхээр сайхан тохирсон хосууд байна гэж зарим нэг нь үзэж байгаа ч зарим нь хэр удаан үргэлжлэх хайрын романс болохыг таамагласан хэвээр байна. За ингээд Charlie Ebersol-н талаарх товчхон танилцуулга хүргэе.

Charlie Ebersol-н талаарх мэдээлэл
1. Тэр бол бизнесмэн. NBC Sports-н дарга асан Dick Ebersol-н хүү тэрээр 2010 онд телевизийн бүтээл болон кино үйлдвэрлэгч компанийг байгуулсан. Тэдний хамгийн их амжилт дагуулсан бүтээлүүд нь шууд хүмүүсийн байгаа газарт нь очиж тусалдаг "The Moment", мөн TNT-н Ron Howard-н продюсерлэсэн "Great Escape" цувралууд юм. Тэрээр 2012 онд "Reality Power List" жагсаалтанд ороод зогсохгүй телевизийн хамгийн шилдэг 50 продюсерсийн жагсаалтанд багтсан байна.

2. Тэр бол дахин амьдрах хувьтай бас баатар
2004 онд Ebersol-г 21 настай байхад тэр болон тэдний гэр бүл онгоцны осолд орсон. Харин энэхүү ослын дараа Ebersol амьд гарч чадсан.

3. Тэр бол тамирчин. Тэрээр хөнгөн атлетик, дугуйн спортоор илүү хичээллэдэг бөгөөд бусад хүмүүсийг спортод ихээхэн уриалдаг байна.

0 comments: