Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Monday, October 27, 2014

Дуулдаагүй сонин мэдээ: Шилдэг хөвгүүдийн хамтлагийн гишүүдээс бүрдсэн "Upper Street" хамтлагийн анхны бөгөөд сүүлийн уран бүтээл нь юу байв?

MTV телевизийн "Totally Boyband" цуврал нэвтрүүлгээс 2006 онд "Upper Street" нэртэй Их Британийн хамтлагийг байгуулжээ. Хамгийн хачирхалтай нь тус хамтлаг нь бүгд бидний сайн мэдэх хөвгүүдийн хамтлагийн гишүүдээс бүрдэж байв. Тухайлбал хамтлагийн бүрэлдэхүүнд Another Level хамтлагийн Dane Bowers, 911 хамтлагийн Jimmy Constable, S Club 7 хамтлагийн Bradley McIntosh, New Kids on the Block хамтлагийн Danny Wood, Steps хамтлагийн Lee Latchford-Evans нарын дуучид багтаж байв.
Хэдийгээр Steps хамтлагийн дуучин Lee Latchford-Evans нь "Upper Street" хамтлагийн үндсэн гишүүн байсан хэдий ч хамтлагийн гишүүдийн үл ойлголцлын улмаас хамтлагаа орхисон байна.
 "Upper Street" хамтлаг нь 2006 оны 10-р сарын 23-ны өдөр Concept Records-н тусламжтайгаар хамгийн анхны "The One"  нэртэй синглээ гаргажээ. Хамтлагийн гишүүд тус уран бүтээл нээлтээ хийсэн 7 хоногтоо шилдэг 10 дууны чартад багтана гэж үзэж байсан ч харамсалтай нь уг дуу 10/29-ний өдөр 35-р байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ. "Upper Street" хамтлаг дотроо хагаралтай байснаас 1 гишүүнээ алдсан бол удалгүй дуу бичлэгийн компанитайгаа сөргөлдөж үүний улмаас хамтлаг бүрмөсөн тарсан талаар Planet Sound өөрсдийн 2006 оны 11-р сарын 6-ны өдрийн мэдээндээ нийтэлжээ.  "Upper Street" хамтлаг хэдийгээр маш чадварлаг дуучдаас бүрдэж байсан хэдий ч  "The One" хит дуу нь тэдний хамгийн анхны бөгөөд сүүлийн уран бүтээл болжээ.
Ямартай ч надад  "The One" нэртэй дуу нь их таалагдлаа. Хамтлаг дотроо эв найрамдалтай байж, бие биенээ ойлгож дэмжиж байж амжилтанд хүрдэг гэдгийн тод жишээ энэ болж байна. За ингээд дуугаа хүлээн авч сонсоцгооё.