Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Thursday, October 30, 2014

Асур хамтлагийн танилцуулга

        Өдрөөс өдөрт шинэчлэгдэн дэвшиж, цар хүрээгээ тэлсээр байгаа монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болж чадахуйц “АСУР” хамтлагийг “Нэгүн” студи албан ёсоор танилцуулж байна.

ТАНИЛЦУУЛГА
 Хамтлагийн нэр: “Асур”
 Байгуулагдсан огноо: 2013 оны 8-р сар
 Үүсгэн байгуулсан:  “Нэгүн” студи
 Хамтлагийн гишүүн: 3 гишүүнтэй /Ахлагч: Мөнхлэй, Гишүүн: Гэрлээ, Санаа/
 Төрөл жанр: Поп, R&B, dance
 Продюсер: “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/
 Нэрний утга: Хамтлагийн нэр болох “Асур” нь эртний санскрит хэлний үг юм. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн “АСУР” нэрийг сонгосон.


ХАМТЛАГИЙН ЗОРИЛГО:
Хамтлагийн гишүүд хөгжмийн боловсролоо цаг ямагт дээшлүүлж, хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн урлагийн сургуульд суралцдаг. Мэргэжлийн хандлага, уран бүтээлийн чанарыг эрхэмлэж буй “Асур” хамтлаг хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд тууштай оршин тогтнох, гадаад улс оронд эх орноо төлөөлөх, туурвих уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг, гэгээлэг уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд залуусын дунд орчин үеийн хөгжмийн урлагийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх тэдэнд зөв үлгэр дууриал болох зорилготой.
Тэр ч утгаар Асур хамтлаг нь энэ оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд Negun studio, Ariana impression trainer –н хамтран зохион байгуулсан “Зөв зүг” хүмүүнлэгийн үйл ажиллагаан дээр, 400 гаруй өрх толгойлсон эхчүүд, үе тэнгийнхэнийхээ өмнө анхныхаа тайзан дээр гарсан юм.

УРАН БҮТЭЭЛ:
“Асур” хамтлаг анхны уран бүтээл болох “Another” дуугаа өнгөрсөн 5 дугаар сард цацсан бөгөөд өдгөө хүүхэд залуусын сонсох дуртай дуунуудынх нь нэг болжээ. Дууны клип “Youtube” цахим хуудас дахь үзэлтээрээ өндөр хандалтыг /views 375,000/ аваад зогсохгүй Германы www.olje.de хэмээх сайтад хайрын шилдэг 100 дууны 25-д бичигдсэн амжилтыг үзүүлээд байна.
“Another” дууны хөгжмийн тохируулгыг Дани улсын “Platinium Audio” студийн Holger Lagerfeldt хэмээх уран бүтээлч хийсэн нь томоохон онцлог болсон юм. Мөн тус дууны клипийг “Quad animation” студийнхэн гүйцэтгэж, монголд анх удаа 4К форматаар дуу, дүрсний өндөр нягтрал, чанартайгаар цацсан нь “Асур” хамтлагийн уран бүтээлийн хандлагыг эхнээс нь мэргэжлийн түвшинд илэрхийлсэн билээ.
Харин одоо, “Асур” хамтлагийн хоёр дахь уран бүтээл “Battery” дууны клипийг анхлан хүргэж байна. Энэхүү дууны аяыг продюсер Оки, үгийг “Опозит” хамтлагийн реппер А.Гантулга, хөгжмийн тохируулгыг Дани улсын “Platinium Audio” студийн мэргэжилтэн Holger Lagerfeldt хийж гүйцэтгэлээ. Мөн хамтлагийн шинэ клипний стиль имижийг “Киви” хамтлагийн дуучин Ука тодорхойлж, бүжгийг “Aimar” продакшны бүжигчин Б.Шижирболд дэглэж, клипийг “Wanted” студийнхэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээд байна. Орчин үеийн дуугаралттай, бүжгийн хэмнэлтэй энэхүү шинэ уран бүтээлээрээ дамжуулан хамтлагийн залуус “Хүний зүрх сэтгэлд эрчим хүч хэрэгтэй. Тэрхүү эрчим хүч нь хайр юм” гэдгийг дууллаа.
Мэдээллийг Асур хамтлагийн Facebook дэх фен хуудаснаас бэлтгэв