Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Thursday, September 25, 2014

PSY Шанхайруу нүүх үү?

Өнгөрсөн зун гаргасан “Hangover” дуунаас хойш дорвитой уран бүтээл хийгээгүй Солонгосын нэрт дуучин PSY-н талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хэсэг хугацаанд чимээгүй, нам гүм байлаа. Харин 17 дахь удаагийн Азийн наадмын нээлтэнд оролцсоны дараагаар түүний талаарх мэдээллүүд тархаж эхэллээ. PSY CNN-д өгсөн ярилцлагандаа: Би энэ ондоо багтаан шинэ цомгоо гаргахаар хичээж байна, мөн олон сайн чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна гэсэн бол, Billboard-аас: PSY өмнө нь "Аав" нэртэй хөгжилтэй, бас бүжгийн цоглог хэмнэлтэй дуугаа клипжүүлж олон нийтэд хүртээл болгоно гэж байсан бол өнөөдөр энэ клип цацагдалгүй замхран оджээ гэжээ. Харин сүүлийн үед бүхий л хэвлэлээр PSY гэр бүлийн хамтаар Шангайд байгаа, Шанхайруу нүүх нь гэсэн мэдээллүүд ар араасаа цацагдаж байгаа хэдий ч Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж байна.