Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Sunday, January 5, 2014

Видео: “Online media awards-2013” -н шилдгүүд тодорлоо.

        “Online media awards-2013” буюу цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээний эхний шат 12-р сарын 15-аас 17-ний хооронд онлайнаар Facebook болон Twitter хэрэглэгдийн дунд болж, санал авч нийт нэр дэвшигчдээс номинаци тус бүрд шилдэг 3 нэр дэвшигчийг шалгаруулсан. Тэгвэл эцсийн шатны шалгаруулалт "Online Media Awards-2013" ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн 200 орчим зочдын дунд өрнөж, зочдоос мессеж санал хураан шилдгийг шалгарууллаа. Ингээд та бүхэндээ хэн шилдгээр шалгарсныг танилцуулж байна.

1. Youtube хамгийн их үзсэн видео төрөлд нийтдээ МУГЖ дуучин С.Жавхлан гэргий СТА Эрдэнэчимэгтэй хамтран дуулсан “Хар хархан харц” дууны клип шалгарлаа. Энэ клипийг нийтдээ 1,4 сая удаа үзсэн бөгөөд 2016 студийн бүтээл юм.

2.Дебьют сайт төрөлд www.ikon.mn, www.paparatsi.mn, www.times.mn эцсийн шалгаруулалтанд өрсөлдөн www.paparatsi.mn шагналын эзэн боллоо.

3.Оны шилдэг төрөлжсөн сайт төрөлд нийт 28 сайт нэр дэвшин эцсийн шалгаруулалтанд www.chelseafc.mn, www.liverpoolfc.mn, www.goolingoo.mn сайтууд өрсөлдсөн. Зочдын саналаар www.goolingoo.mn Оны Шилдэг төрөлжсөн сайтаар шалгарсан юм.

4.Оны шилдэг facebook page&group төрөлд Sweetkitchen group Chelsea Fc Mongolia, Geeks group-ийг ардаа орхин шилдгээр шалгарсан юм.

5.Оны шилдэг орон нутгийн сайт төрөлд Дархан-Уул, Хөвсгөл, Дорнод аймгуудын сайтууд өрсөлдөн өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн www.khuvsgulnews.mn шалгарлаа.

6.Оны шилдэг нийтлэлийн бодлоготой сайтаар www.chuhal.mn сайт тодорсон юм.

7.Оны шилдэг блогод "http://enkhbat-mis-hebazero.blogspot.com/" Дууны блог, anime.blog.gogo.mn, gremix blog нэр дэвшин Анимэ блог шилдэг боллоо.

8.Оны шилдэг жиргээчээр Танхай эмээ илт давуугаар шилдэг болсон юм. Тэрээр Цогтгэрэл, Урангоо нарын жиргээчидтэй өрсөлдсөн.

9.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Онлайн ертөнцөд хамгийн их бичигдсэн хүнээр тодорсон юм. Энэ төрлийн шалгаруулалтыг статистик судалгаагаар гаргасан бөгөөд 20 мянгаас дээш бичигдсэн ганц хүн байсан нь Ерөнхийлөгч гэдгийг шалгаруулалтын үеэр дуулгасан юм.

10.Оны шилдэг төрийн байгууллагын сайтад www.parliament.mn, www.ulaanbaatar.mn, www.1111.mn нар нэр дэвшин Нийслэлийн Засаг даргын тамгын газрын www.ulaanbaatar.mn шилдгээр шалгарлаа.

11.Оны шилдэг сайт төрлийн эцсийн шатны шалгаруулалтанд www.gogo.mn, www.zindaa.mn, www.xyyp.mn сайтууд хамгийн их санал авсан байна. Ингээд шилдгээр Үндэсний портал GoGo.mn сайт шалгарч Оны Шилдэг сайт боллоо.


“Online media awards-2013”  арга хэмжээний талаарх бичлэгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.