Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Wednesday, December 11, 2013

Сая давсан сонсогчтой Монгол Клип: Жавхлан хамт Эрдэнэчимэг - Хар Хархан Харц

Блогийн хэрэглэгчиддээ зориулаад саяас дээш сонсогчтой Монгол клипүүдийг танилцуулж байхаар боллоо. Энэ удаад нээлтээ хийснээс хойш 3 сарын дотор 1,200,000 удаа сонсогдож Монголын хамгийн богино хугацаанд алдарт хүрсэн уран бүтээл болоод байгаа дуучин  Жавхлан хамт Эрдэнэчимэг - "Хар Хархан Харц" дууг танилцуулж байна. "Хамаг Монгол" төслийн хүрээнд хийгдсэн тус дууны үгийг Н.Насах бичиж, аяыг Ц.Улаантуг зохиожээ.
Жавхлан хамт Эрдэнэчимэг - Хар Хархан Харц дууны үг:
Хар хархан харцанд чинь
Халуун зүрх минь хайлчих гээд байна.
Хайртай дуртай үгсээ би
Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна.

Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа

Бор борхон харцанд чинь
Болохгүй хайр минь буцалчих гээд байна.
Бодсон санасан үнэнээ би
Бусдаас нуулгүй ярьчих нгээд байна

Уяраад харсан харцаараа
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Эрх дэндсэн (эмзэг) харцаараа
Эгцхэн тулаад харая даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүйгээр
Энэ хорвоод түшье дэ хэн хэнийгээ

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа