Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, September 3, 2013

New MGL Video: Anemone - Чамдаа би дуулъя + Дууны үг

Ц.БАЙДРАГ-н үг ая, "UP MUSIC"-н бүтээсэн  Anemone хамтлагийн "Чамдаа би дуулъя" нэртэй шинэ уран бүтээлийг хүлээн авч үзнэ үү.
Anemone - Чамдаа би дуулъя /Дууны үг/
Урсан орох энэ бороог нулимстай минь зүйрлээрэй
Уйлж дуулсан сэтгэл минь бороо мэт тунгалаг шүү чамдаа би дуулъя
Дурсан санах хором бүхнээ гунигтай минь зүйрлээрэй
Дуулж аргадсан сэтгэл минь цасан мэт гэгээн шүү чамдаа би дуулъя

Дахилт:
Шиврэн орох бороон дуслаас чамайгаа би хайлаа
Шимшрэх сэтгэлийн гунигийг үргээж наддаа чи наддаа ирээрэй

Дэлбээлж ургах энэ цэцгийг сэтгэлтэй минь зүйрлээрэй
Дэндүү халуун хайр минь сарнай мэт өнгөлөг шүү чамдаа би дуулъя
Хүсэн хүлээсэн мөч бүхнийг мөрөөдөлтэй минь зүйрлээрэй
Хайлж дурласан сэтгэл минь мөнхийн гал мэт гэгээн шүү чамдаа би дуулъя