Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, September 17, 2013

Дэлхийн хамгийн шилдэг цомгууд Цуврал 4: 2013

 Дэлхийн хамгийн шилдэг цомгууд цувралын 4-р хэсгийг толилуулж байна.

 1. Avicii - True 2013 
        Шведийн DJ Avicii-н 2013 оны 09-р сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн "True" цомгоос өнөөдрийн байдлаар "Wake Me Up", "You Make Me" зэрэг синглүүд нь аль хэдийнээ олны хүртээл болоод байна. Тус цомгийг PRMD Music болон Universal Music record зэрэг байгууллагууд бүтээсэн бөгөөд Avicii шинэ цомог дээрээ гитарчин Nile Rodgers, country хөгжимчин Mac Davis болон Mike Einziger, мөн Америкийн дуучин Aloe Blacc, Sterling Fox,  Adam Lambert зэрэг олон чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Тус цомог нийт 10 дуунаас бүрдэж байна.

Avicii - True 2013 TATAX

 
2. Basshunter - Calling Time 2013
    

        3 жил уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Шведийн дуучин, DJ, продюсер Basshunter өөрийн шинэ цомгоо "Calling Time" нэртэйгээр 2013 оны 05-р сарын 13-нд гаргалаа. Тэрээр "Boten Anna", "Dota", "Now You're Gone",  "All I Ever Wanted"  зэрэг дуунуудаараа олонд танигдсан бөгөөд эдгээр дуунууд нь бүгд Number 1 хит болж чаджээ. "Calling Time" цомгийн ажил үргэлжилж байх хугацаанд түүний цомогт багтсан "Saturday", "Fest i hela huset", "Northern Light", "Dream on the Dancefloor", "Crash & Burn" зэрэг 6 синглүүд цацагдаад амжжээ. Тус цомог нийт 17 дуунаас бүрдэж байна.

Basshunter - Calling Time 2013 TATAX
 



3. T-ara - Treasure Box 2013
    

       Өмнөд Солонгосын охидын T-ara хамтлагийн 2013 онд гаргасан "Treasure Box" цомгийг толилуулж байна. 2013 оны 08-р сарын 07-ны өдөр нээлтээ хийсэн тус цомог дээр  EMI Music Japan/Universal Music Japan компаниуд ажилласан бөгөөд цомог 2 хэл дээр худалдаанд гарсан байна. 09-р сарын 04-ний өдрөөс эхлэн T-ara  хамтлагийн Japan Tour 2013 буюу "Treasure Box" цомгоо сурталчлах аялан тоглолт үргэлжлэн тоглогдож байна. Цомог нийт 13 дуунаас бүрдэж байна.


T-ara - Treasure Box 2013 TATAX
 
4. Billboard All-Time Top 100 Songs 55th Anniversary
    

      Энэ цомгийн хувьд та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Дэлхийн хөгжмийн урсгалын чиг хандлагыг тодорхойлогч, хөгжим мэдээллийн хөтөч, тэргүүлэгч Billboard-аас тодруулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 дуунуудаас бүрдэж байна. Тус цомогт олон жилийн турш олныг байлдан дагуулсан "Macarena", "Hey Jude", "Un-Break My Heart", "Endless Love", "I Swear"  зэрэг дуунуудаас эхлэн саяхныг хүртэл бид бүгдийн дунд өдөр шөнөгүй эгшиглэх болсон  LMFAO - Party Rock Anthem, The Black Eyed Peas - I Gotta Feeling зэрэг нийт шилдгийн шилдэг 100 дуу багтсан байна.

Billboard All-Time Top 100 Songs 55th Anniversary TATAX
 
5. Backstreet Boys - In a World Like This 2013
     

      Энэ бол миний хамгийн их хүлээж байсан цомог. Учир нь тэд 2009 онд "This Is Us" цомгоо гаргаснаас хойш дорвитой уран бүтээл туурвиж чадаагүй байсан юм. Гэхдээ тэд чадсан. Backstreet Boys хамтлаг маань 2013 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэж өөрсдийн бие даасан 8 дахь "In a World Like This" цомгоо гаргаад амжжээ. Цомог нийт 13 дуунаас бүтсэн бөгөөд цомгийн "Permanent Stain", "In a World Like This" зэрэг синглүүд нь аль хэдийнээ хит болоод байна. Өнөөдрийн байдлаар "In a World Like This" цомог Дани, Шинэ Зеланд, Тайвань зэрэг улсуудын дууны чартуудыг тэргүүлээд зогсохгүй тэд 2013 оны Pop Crush Music Awards шагнал гардуулах ёслолоос "Pop Clash Hall of Fame" шагналыг аваад байна.

Backstreet Boys - In a World Like This 2013 TATAX