Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Wednesday, August 7, 2013

Дууны үг: Хишигдалай - Учралын эгшиг /Дууны үг/

Universe best songs 2011 тэмцээний шилдэг оролцогч дуучин Хишигдалайгийн шинэчлэн дуулсан "Учралын эгшиг" нэртэй сайхан дууг толилуулж байна. Хүлээн авч сонсоно уу.
Хишигдалай - Учралын эгшиг /Дууны үг/
Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя
Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа
Намираахан бүлээхэн борооны дуслууд болж
Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа

Уулсыг жаргааж чамайгаа энхрийлье
Униартай сүлэлдэн хоёул эрхэлье ээ
Өртөөлөн нүүдэллэх үүлсийн хөх чөлөөнд
Өдрийн од болж ихэрлэн түгье ээ

Алаг хорвоод алтан наран ганцын адилаар
Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү
Аялах дууг минь чи минь түрээч
Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач

Долгисыг бүүвэйлж чамайгаа дагуулъя
Долгилон оргилон хоёул наадъя аа
Хөтлөлцөн хөөрөлдөн итгэлийн гал асааж
Хөхөө өвлөөр ч харзлан амьдаръя аа

Жигүүртнийг ивээж чамайгаа хайрлая
Жиргээ исгэрээнд нь хоёул автъя аа
Хайланхан уяранхан амрагийн дуу зохиож
Ханийн хорвоод нэгнээ ивээе ээ

Дахилт: Алаг хорвоод алтан наран ганцын адилаар
Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү
Аялах дууг минь чи минь түрээч
Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач