Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Thursday, June 27, 2013

Дэлхийн хамгийн шилдэг цомгууд Цуврал 3: 2013


 Дэлхийн хамгийн шилдэг цомгууд цувралын 3-р хэсгийг толилуулж байна.

 1. 98 Degrees - 2.0 2013
        Америкийн Поп хамтлаг 98 Degrees-н цоо шинэ дуунуудаас бүрдсэн 2.0 нэртэй цомог бэлэн болсон байна. Тэдний хамгийн анхны цомог 2000 онд Revelation нэртэйгээр гарч байсан бөгөөд тус цомог нь тухайн үеийнхээ хамгийн удаан хугацаанд бүтсэн цомгоор шалгарч байв. Энэ цомгийг бүтээхийн тулд тус хамтлаг нийт 3 жил ажиллажээ. Анхны цомгоос хойш 13 жилийн дараа бүтэж буй 2.0 цомог нь өнөөдрийн байдлаар Billboard 200-н 65-р байранд шалгарсан амжилтыг гаргаад байна.

 98 Degrees - 2.0 2013 Pop TATAX

2. Demi Lovato - DEMI 2013
     Америкийн дуучин, дуу зохиогч Demi Lovato-н 4 дэх студийн цомог Demi нь 2013 оны 05-р сарын 14-ний өдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Цомог худалдаанд гарсан эхний 7 хоногтоо нийт 110,000 хувь борлогдож 7 хоногийн хамгийн шилдэг борлуулалттай цомгоор шалгараад зогсохгүй, US Billboard 200-н 3-р байранд шалгарчээ. Цомгийн хамгийн эхний сингл "Heart Attack" нь U.S. Billboard Hot 100 чартын 12-р байранд шалгарсан нь түүний гаргаж байсан хамгийн том амжилт байлаа.

Demi Lovato - DEMI 2013 TATAX

3. Armin van Buuren - Intense
     Данийн Trance хөгжмийн продюсер, DJ Armin van BuurenIntense нэртэй 5 дахь студийн цомог 2013 оны 05-р сарын 3-ны өдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Цомгийн хамгийн анхны бүтээл болох дуучин Fiora-тай хамтарсан "Waiting for the Night" дуу нь Loving Ibiza (Verliefd op Ibiza) киноны дуу болж сонгогджээ. Тэгвэл үүний дараагаар дуучин  Emma Hewitt-тэй хамтарсан "Forever is Ours", Канадын дуучин Trevor Guthrie-тай хамтарсан "This Is What It Feels Like" дуунууд нь гарч хит болоод байна.

Armin van Buuren - Intense TATAX

4. Ellie Goulding - Halcyon
     Английн дуучин Ellie Goulding-н Halcyon цомог нь 2012 оны 10-р сарын 5-ны өдөр мэндэлжээ. Jim Eliot, Starsmith, Billboard, Justin Parker, MONSTA, Madeon, Mike Spencer зэрэг маш чадварлаг продюсерүүд энэ цомгийг бүтээхийн тулд 2 жилийн турш тасралтгүй ажилласан. Үүнээс гадна тус цомогт Tinie Tempah болон Calvin Harris нарын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран дуулсан бүтээлүүд нь багтсан бөгөөд бүгд л өвөрмөц стиль имиджийг тодорхойлсон шилдэг дуунууд болжээ. Тус цомог нь худалдаанд гарсан эхний 7 хоногтоо Их Британид 33,425 хувь борлогдож UK Albums чарт-н 2-р байранд, 34,000 хувь борлогдож Billboard 200-н 8-р байранд, мөн Шинэ Зеландын шилдэг 5, Канад, Иреландын шилдэг 10 цомгийн нэг болсон байна.

Ellie Goulding - Halcyon TATAX

5. Daft Punk - Discovery
      Францын house урсгалаар уран бүтээлээ туурвидаг Daft Punk-н хоёролын 2001 онд гаргасан Discovery цомгийг энэ удаад онцолж байна. disco, post-disco, garage house, synthpop-inspired house зэрэг урсгалын бүтээлүүдээс бүрдсэн тус цомгийн хамгийн шилдэг дуу нь "One More Time"  байсан. Тухайн үедээ тус цомог олон удаагийн Platinuim шагналыг авч байсан боловч тэдний нэр нэр хүнд өнөөдрийнх шиг ийм их амжилттай байгаагүй юм. Учир нь тэдний 2013 оны 04-р сарын 19-ний өдөр гаргасан "Get Lucky" дуу нь 28 улсын шилдэг 10 дууны тоонд багтсан амжилтыг гаргаад зогсохгүй тэдний нэр хүндийг асар өндөрт аваачсан байна. Тэрээр тус уран бүтээл дээр Hip Hop дуучин Pharrell Williams болон Nile Rodgers нарын хүмүүс хамтарчээ.

Daft Punk - Discovery TATAX