Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, May 21, 2013

Дэлхийн хамгийн шилдэг цомгууд Цуврал 2: 2013

     Блогийн хэрэглэгчиддээ зориулаад дэлхийн хамгийн шилдэг цомгуудын талаарх мэдээллийг багцлан хүргэдэг билээ. Энэ удаад улс орнуудын чартуудад өндөр амжилт гаргаад байгаа цомгуудыг танилцуулах 2 дахь цувралаа танилцуулж байна.
 
1. Bruno Mars - Unorthodox Jukebox
       Америкийн дуучин Bruno Mars-н 2 дахь бие даасан "Unorthodox Jukebox" нэртэй цомог 2012 оны 12-р сарын 6-ны өдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Тус цомгийн ажлыг Atlantic Records хийж гүйцэтгэсэн бөгөөд харин продюсераар The Smeezingtons, Mark Ronson, Jeff Bhasker, Emile Haynie, Supa Dups, Diplo, Benny Blanco, Paul Epworth нарын уран бүтээлчид ажиллажээ. Тус цомгийн хамгийн эхний сингл болох "Locked Out of Heaven" дуу нь олон улсын хамгийн шилдэг дуу болж US Billboard Hot 100 чартыг 6 долоо хоногийн турш тэргүүлж, 20-оос дээш орны дуу хөгжмийн чартуудын шилдэг 10-т багтаж чаджээ. Мөн нь тус цомгоос төрсөн 2 дахь сингл "When I Was Your Man" дуу Billboard Hot 100 чартыг тэргүүлж үнэмлэхүй амжилтыг тогттосон байна.

 татах: Bruno Mars - Unorthodox Jukebox


2. Paramore-Paramore
         Америкийн рок хамтлаг Paramore-н өөрсдөөрөө нэрлэсэн "Paramore" цомог бэлэн болсон байна. Тус цомог тэдний 4 дэх бие даасан цомог бөгөөд 2013 оны 04-р сарын 5-ны өдөр худалдаанд гарсан байна. Тус цомог өнөөдрийн байдлаар Аргентин, Австрали, Иреланд, Шинэ Зеланд, Их Британи, US Billboard 200 чартуудыг тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

 татах: Paramore-Paramore


3. One Direction - Take Me Home
         Английн хөвгүүдийн One Direction хамтлагийн "Take Me Home" цомог 2012 оны 11-р сарын 9-ний өдрөөс эхлэн  Sony Music Entertainment-н бүтээснээр олны хүртээл болжээ. One Direction хамтлаг бол 2011 онд Up All Night нэртэй цомгоо гаргасан нь олон улсын хамгийн амжилттай цомгийг бүтээсэн уран бүтээлчдийн тоонд багтах болсон. "Take Me Home" цомог нь Nielsen SoundScan-ы мэдээлснээр мөн л 2012 оны АНУ-ын хамгийн их борлуулалттай 5 цомгийн тоонд багтаж чаджээ. Цомгийн хамгийн анхны сингл  "Live While We're Young" нэртэйгээр гарч улс орнуудын шилдэг 10 дууны чартуудад шалгарч , үүний дараагаас гарсан "Little Things", "Kiss You" нэртэй синглүүд нь мөн л маш их амжилтыг дагуулж, Их Британийн чартын тэргүүн байранд бичигдээд амжжээ.

 татах: One Direction - Take Me Home


4.  Bob Sinclar - Paris By Night A Parisian Musical Experience
         Францын уран бүтээлч, продюсер, house хөгжмийн DJ болох Bob SinclarParis By Night (A Parisian Musical Experience) нэртэй шинэ цомог бэлэн болсон байна. Bob Sinclar 1996 оноос хойш тасралтгүй уран бүтээл хийснээр өнөөдрийн байдлаар нийт 15 бүрэн хэмжээний цомогтой болоод байна. Түүний уран бүтээлүүд ихэвчлэн Европын орнуудад их амжилтыг дагуулдаг бөгөөд "Love Generation" болон "World, Hold On" 2 дуу нь олон улсын хэмжээний шилдэг дуу болсон байна.

 татах: Bob Sinclar - Paris By Night A Parisian Musical Experience


5. Bon Jovi - What About Now
            Бид бүхний сайн мэдэх рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Bon Jovi хамтлагийн "What About Now" нэртэй шинэ цомог мэндэлсэн байна. Тус цомгийн продюсераар John Shanks ажилласан бөгөөд цомог 2013 оны 03-р сарын 12-ны өдрөөс эхлэн олны хүртээл болсон байна. "What About Now" цомог худалдаанд гарсан эхний 7 хоногтоо нийт 101,000 хувь борлогдож the Billboard 200 чартыг тэргүүлсэн бол өнөөдрийн байдлаар цомог нийт 650,000 хувь борлогдсон үзүүлэлттэй байна. Bon Jovi хамтлаг шинэ цомгоо сурталчланх үүднээс 2013 оны турш Because We Can тоглолтоо хийж байна.

 татах: Bon Jovi - What About Now