Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Saturday, April 13, 2013

Итгэмээргүй ч үнэн: Backstreet Boys хамтлаг Монголд.

1993 онд анх байгуулагдаж байсан хөвгүүдийн Backstreet Boys хамтлагийн дууг сонсох дуртай залууст дуулгах сайхан мэдээ байна. Энэ жил тус хамтлагийн 20 жилийн ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан өөрсдийн аялан тоглолтоо эхлүүлээд байгаа. Тэгвэл энэхүү тоглолтын хуваарьт манай Монгол Улс багтсан байна. Итгэмээргүй ч энэ үнэн шүү. Тэд өөрсдийн цахим хуудсандаа энэхүү мэдээллээ нийтэлсэн байна. Тоглолт 2013 оны 05-р сарын 23-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.


Backstreet Boys хамтлагийн талаарх мэдээлэл:
Хамтлагийн бүрэлдэхүүнд A. J. McLean, Howie Dorough, Nick Carter, Kevin Richardson, Brian Littrell нар багтдаг. Тэд 1996 онд Backstreet Boys, 1997 онд Backstreet's Back нэртэй цомгуудаа гаргасан нь дэлхийн хамгийн их борлуулалттай цомгуудын тоонд багтаж чадав. Харин 1999 онд Millennium, 2000 онд Black & Blue цомгоо гаргасныхаа дараагаар хамтлаг уран бүтээлээ хийлгүй хэсэг хугацааг өнгөрөөсөн ч тэд эргэн нэгдэж 2005 онд Never Gone цомгоо гаргажээ. Үүнээс хойш тэд Unbreakable, This Is Us нэртэй 2 ч цомгийг төрүүлсэн.
Backstreet Boys хамтлаг бол уран бүтээлээ дэлхий дахинаа 130 сая хувиар борлуулж, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттой цомгийг төрүүлсэн хөвгүүдийн хамтлагаар шалгарсан. Үүнээс гадна тэдний гаргасан 7 цомог бүгдээрээ Billboard 200 альбум чартын шилдэг 10-т багтаж байв.
Ямартай ч тус хамтлагийг сонсох дуртай залуусын мөрөөдөл биелж нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлэх боломж олдож байна.

Backstreet Boys хамтлагийн гаргасан бүх дууг татах:
Rare Import Singles 1996



Backstreet Boys 1998
Backstreet's Back 2000
Black & Blue 2001
Millennium 2005
Never Gone 2007
Unbreakable 2009

Backstreet Boys хамтлагийн төрүүлсэн хамгийн хит дуунууд: