Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, April 16, 2013

Дэлхийн хамгийн шилдэг цомгууд Цуврал 1: 2013

Блогийн хэрэглэгчиддээ зориулаад дэлхийн хамгийн шилдэг цомгуудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байхаар боллоо. Энэ удаад улс орнуудын чартуудад өндөр амжилт гаргаад байгаа 5 цомгийн талаар танилцуулж байна.

1. Fall Out Boy - Save Rock and Roll 
           Энэ бол Америкийн Поп Панк хамтлаг "Fall Out Boy"-н 5 дахь студийн цомог. Тус цомог 2013 оны 2-р сарын 4-ний өдөр мэндэлсэн бөгөөд тус цомгийн хамгийн эхний сингл "My Songs Know What You Did in the Dark (Light Em Up)" дуу гарсан даруйдаа Billboard Hot 100 чартын 26-р байранд, UK чартын 5-р байранд шалгарч чаджээ. Тус цомог нийт 11 дуунаас бүрдэж байгаа ба цомогт Elton John, Big Sean, Courtney love, Foxes зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан шинэ шилдэг гэсэн дуунуудаа багтаажээ. Үүнээс гадна тэд шинэ цомгоо танилцуулах ээлжит аялан тоглолтоо Европын орнуудаар хийхээр төлөвлөсөн байна.
 татах: Fall Out Boy - Save Rock and Roll




2. Blake Shelton - Based On A True Story  
Энэ бол сүүлийн үед Voice тэмцээний шүүгч гэдгээр нь бид бүгд сайн мэдэх болсон Америкийн country урсгалын гол төлөөлөгч дуучин Blake Shelton"Based on a True Story" нэртэй цомог. Тус цомог түүний 8 дахь удаагийн бие даасан цомог ба 2013 оны 03-р сарын 26-ны өдөр албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн байна. Уг цомог 200,000-с дээш хувь борлуулагдсан үзүүлэлтээр шилдэг цомгийн 3-р байранд жагсаад байна. Өнөөдрийн байдлаар тус цомгоос "Sure Be Cool If You Did." нэртэй шинэ сингл мэндэлжээ.  
татах:  Blake Shelton - Based On A True Story




3. New Kids On The Block- 10
2013 онд Backstreet Boys болон Boyz 2 men хамтлагуудтай хамтран дэлхий тойрсон аялан тоглолтоо эхлүүлэхээр болсон New Kids on the Block хамтлагийн "10" нэртэй цомгийг танилцуулж байна. Тус цомог нийт 12 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 2013 оны 04-р сарын 2-ны өдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Энэ нь 2008 онд эргэж нэгдсэнээс хойшхи тэдний хамгийн анхны цомог ба цомгийг Interscope Records-нхан хийж бүтээсэн байна. Харин энэ нь хамтлаг байгуулагдсанаас хойшхи тэдний 10 дахь цомог бөгөөд ийнхүү цомгоо "10" гэж нэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар уг цомог Billboard 200 чартын 6-р байранд шалгарсан амжилтыг гаргажээ.


 татах: New Kids On The Block- 10


 4. Rihanna - Unapologetic
 Барбадиагаас гаралтай дуучин Rihanna-н гаргасан уран бүтээл болгон нь хит болдог гэхэд хэлсдэхгүй. "Unapologetic" бол түүний 7 дахь бүрэн хэмжээний цомог бөгөөд 2012 оны 11-р сарын 19-ний өдөр нээлтээ хийжээ. Цомог худалдаанд гарсан эхний 7 хоногтоо 238,000 хувь борлогдож Billboard 200 чартыг тэргүүлсэн нь Rihanna-н эхний 7 хоногт чартыг тэргүүлсэн хамгийн анхны тохиолдол болж байна.
Цомгийн хамгийн анхны сингл "Diamonds"  2012 оны 9-р сарын 27-нд гарч Billboard Hot 100 чартыг шууд тэргүүлж эхэлсэн, мөн үүгээр ч зогсохгүй нэгэн зэрэг нийт 8 улсын чартыг тэргүүлж үнэмлэхүй амжилтыг тогтоож чаджээ.
Харин цомгийн 2 дахь сингл "Stay" нь "Diamonds" -н амжилтыг давтаагүй ч Billboard Hot 100 чартын 3-р байранд мөн 5 улсын чартын шилдэг 5 дууны нэг болсон байна.
Харин цомгийн 3 дахь сингл "Pour It Up" нь саяхан нээлтээ хийсэн бөгөөд Hot 100 чартын 19-р байранд шалгараад байна. Дуучин Rihanna өөрийн  шинэ цомгоо сурталчлах "777 Tour"  тоглолтоо хийж эхлэхээр тоглолтын хуваариа гаргажээ.
 татах: Rihanna - Unapologetic
 

5.  Pink - The Truth About Love
"The Truth About Love" бол Америкийн дуучин, дуу зохиогч Pink-н 6 дахь студийн цомог бөгөөд RCA Records-н хийж бүтээснээр 2012 оны 9-р сарын 14-ний өдрөөс эхлэн худалдаанд гарчээ. Тус цомгийн хамгийн анхны сингл "Blow Me (One Last Kiss)" 2012 оны 7-р сард гарч Billboard Hot 100 чартын шилдэг 5 дууны тоонд 3 долоо хоногийн турш багсан, мөн 1 саяас дээш хувиар борлогдож Platinum өргөмжлөлийг хүртжээ. Үүний дараагаар "Try", "Just Give Me a Reason" синглүүд нь гарч мөн л асар их амжилтыг дагуулсан байна.
"The Truth About Love" цомог худалдаанд гарсан эхний 7 хоногтоо 281,000 хувь борлогдож Billboard 200 чартыг тэргүүлж, мөн нийт 1 саяас дээш хувиар борлогдож Platinum шагналын эзэн болж чаджээ. Үүнээс гадна тус цомог Австрали, Австри, Канад, Герман, Шинэ Зеланд, Швед, Швейцарь зэрэг улсуудын шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлээд амжжээ. 2012 оны эцсээр гэхэд уг цомог дэлхий дахинаа 2.6 сая хувь борлогдож 2012 оны дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай цомгуудын 6-р байранд шалгарсан байна.

 татах: Pink - The Truth About Love