Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Saturday, March 23, 2013

Анх удаа Монгол цомог Itunes чартыг тэргүүлж эхэллээ

Төрийн соёрхолт дуучин Болд өөрийн уран бүтээлүүдээ Itunes-ээр дамжуулан дэлхий дахинаа танилцуулж эхэлж байсан нь саяхан. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар түүний "Монгол Поп-2" цомог Itunes-н хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байна. Тус цомог нийт 7 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 6.93$-аар худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй түүний “Хайрын Хүч” цомог нь чартын 2-р байранд явж байна. Өмнө нь Монголын уран бүтээлчийн цомог дэлхийд тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхдагч болж чадсан байна.

ITunes TOP 10 ALBUM CHART 2013.03:



































Дуучин Болд – Монгол Поп  2 цомгийн дуунуудын нэрс:
1.    Үүлэн домог
2.    Чамдаа би хайртай байхын аргагүй
3.    Монгол Түмэн
4.    Намрын тухай бодол
5.    Хүн болж төрсөн минь учиртай
6.    Хорин нэгэн дарь эх
7.    Ижилгүй ганцхан амраг
Та бүхэн дуучин Болдын Монгол Поп  2 цомгийг HI-FI CD Shop болон Itunes-ээс татаж аваарай.