Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Monday, May 9, 2011

Монгол Эгшиглэн хамтлагийн тоглолт тун удахгүй болох гэж байна.../Монголынхоо авъяаслаг бяцхан багачуудаа дэмжицгээе залуусаа./


Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд маань монгол эх орноороо бахархах, эртний сайхан дуу хуураа дээдлэн түгээн дэлгэрүүлэхийн тулд хичээн зүтгэсээр байгаа билээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол эгшиглэн хамтлаг маань 2011 оны 05-р сарын 25-ны өдөр "Бид Монгол Хүүхдүүд" тайлан тоглолтоо бөхийн өргөөнд хийхээр төлөвлөсөн байна.
Эрхэм хүндэт, эх орноо гэсэн сэтгэлтэй Монголынхоо иргэн бүрийг хүүхдүүд, гэр бүлийнхээ хамт ирж энэхүү тоглолтыг ирж үзэхийг уриалж байна.Монголынхоо авъяаслаг бяцхан багачуудынхаа уран бүтээлийн тайлан тоглолтыг үзэж, цаашдын уран бүтээлд нь бага ч болов дэмжлэг үзүүлцгээе.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 93119310, 98620606, 91174919 дугааруудаас лавлана уу.



Монгол Эгшиглэн хамтлагийн талаар товчхон мэдээлвэл:
2008 онд МУСТА С.Дэлгэрцэцэгийн удирдлаган дор 6 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.
- 2008 онд Чингэлтэй дүүргийн 19 цэцэрлэгээр тайлан тоглолтоо хийсэн.
- 2009 онд Монголд анх удаа 4-5 настай хүүхдүүд ардын дууны төрлөөр Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая нэртэй олон үндэстэн ястны 15 дуунаас дээжлэн оруулсан цомог гаргасан.
- 2010 онд үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая нэртэй бие даасан тоглолтоо АСА циркэд хоёр удаа тавьсан.
- Урын сандааардын болон хүүхдийн дууны 50 гаруй уран бүтээлтэй

Дүрсжүүлсэн клип:
- 2008 0нд ''Чингисийн Монголд урьж байна'' үг Р.Бямбарагчаа, ая Д.Чулуун
- 2009 онд ''Боодогтой сэвгэрүүд'' Торгууд ардын дуу
- 2010 онд ''Бид Монголдоо хайртай'' үг П.Дэлгэржаргал, ая МУСТА Р.Бат-Эрдэнэ
- 2010 онд ''шидэт өвөл'' үг, ая Г.Ганг дууг тус тус дүрсжүүлсэн.

Шагнал урамшуулал:
-2007-2009 оны Алтан цом улсын уралдааны алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналтай.
- 2008-2009 оны Хүүхдийн урлагийн III, IV наадмын ардын урлагийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль
- 2009 оны ''Залуу үе хөгжил төв''- ийн авьяас алтан медаль
- 2009 онд юнеско -ийн дэргэдэх Чингисийн алтан гэрэгэ нийгэмлэгийн авьяаслаг хүүхдүүд өргөмжлөлт

Монголын минь тэнгэр доор ардын сайхан дуу хуур аялгуу маань мөнхөд эгшиглэсээр байх болтугай.

Монгол Эгшиглэн - Чингисийн Монголд урьж байна дууны клипийг үзэх:


Монгол Эгшиглэн - Бид Монголдоо хайртай дууны клипийг үзэх:

0 comments: