Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, January 11, 2011

LikeIT Awards 2010 – ын шилдгүүд тодорлоо



Вэбстор ХХК-иас зохион байгуулж байгаа “LikeIT Awards-2010” буюу Хэрэглэгч төвтэй мэдээлэл, холбооны технологийн (МХТ) шилдэг байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулах анхдугаар уралдаан нь 2010 оны 12 сарын 01 -ээс 2011 оны 1 сарын 06 хүртэл урьдчилсан боловсруулсан санал өгөх вэб платформ дээр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд энэхүү уралдааны дэмжигчээр "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Залуу Програмистуудын Холбоо" оролцсон байна.

Эхний шат-наас хамгийн олон нэр дэвшигдсэн 5 оролцогч төрөл тус бүрээс шалгарч, хоёрдугаар шатанд шалгарсан бөгөөд эдгээр шилдгүүдийн дунд ахин санал асуулга явуулсны үр дүнд төрөл тус бүрээс 1 нэр дэвшигч шалгарлаа.

"LikeIT Awards 2010"-ийн шилдэг блогийн төрөлд "enkhbat-mis-hebazero" блог маань нэр дэвшиж 2010 оны шилдэг блогоор шалгарсныг хэрэглэгч та бүхэндээ дуулгахад таатай байна.
Ингээд намайг дэмжиж саналаа өгсөн нийт хэрэглэгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлж, 2011 онд та бүгдийн хүссэн бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.
За ингээд 12 номинаци тус бүрийн шилдгүүдтэй танилцацгаая.
1. Шилдэг вэбсайт - www.bbs.mn
2. Шилдэг блог - www.enkhbat-mis-hebazero.blogspot.com

3. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн мэдээлэл, холбооны технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ - Unitel iD
4. Үүрэн холбооны шилдэг үйлчилгээ - Unitel Dopin
5. Интернэтийн шилдэг үйлчилгээ - Citinet
6. Шилдэг лавлах үйлчилгээ - 1950
7. Мэдээлэл, холбооны технологийн шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ - Mogul
8. Компьютерын шилдэг дэлгүүр - ITZone
9. Програм хангамжийн шилдэг компани - ECM LLC
10. Сүүлийн 10 жилийн шилдэг Мэдээлэл, холбооны технологийн компани - Mobicom LLC
11. Үзэх дуртай шилдэг телевиз - Bolovsrol TV
12. Сонсох дуртай шилдэг FM радио - FM 98,9
Эх Сурвалж: likeit.mn

2 comments: