Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Thursday, January 6, 2011

Bayaraa (Perfect) Feat Ogino (D45) - Itgel Nehehgui Hair


Нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр "NTV" телевизээр гарч үзэгчдийн хүртээл болсон "Бид Дөрвийн Хайр" олон ангит киноны дуу болох "Итгэл нэхэхгүй хайр" дууны клипийг, дууны үгийн хамт оруулж байна. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.


Үг:Наагий
Ая:Баяраа

Баяраа /Perfect/,Огино/D-45/ - “Итгэл нэхэхгүй хайр” дууны үг:
Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээс ч амсаагүй тэр л хайраар чамтай л учирсан
Зүрх зүрхэндээ дасан байж хайрласан итгэл болхоор
Хэнд ч амлаагүй тэр л бүхнээ чамдаа шивнэсэн
Хайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй ч
Харин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй ээ
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь биднийг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн
Уучлах болгондоо чиний сэтгэл улам наддаа итгээд
Ухаарал авчирсан энэ л хайраа наддаа зориулсан
Хайрлах тусмаа миний зүрхэнд хаврын цэцэг дэлбээлж
Хамгаас ариухан энэ л хайраа чамдаа зориулъя
Хайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй ч
Харин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй ээ
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн
Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээсч амсаагүй тэр л хайраар би чамтай л учирсан
Тиймээ энэ хайрыг би зөвхөн чамаас л мэдэрсэн
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн
"Итгэл нэхэхгүй хайр" дууг татах:

0 comments: